Оюу Толгой ХХК-г “Шилдэг татвар төлөгч-2015” шалгарууллаа

Гааль Татварын Ерөнхий Газраас Оюу Толгой ХХК-г “Шилдэг татвар төлөгч-2015” шалгаруулсан ба Оюу Толгой ХХК нь 2015 онд Монгол улсын засгийн газарт нийт 558.9 тэрбум төгрөгийн татвар төлж, төлсөн татвараараа улсдаа тэргүүллээ. Гааль Татварын Ерөнхий Газрын дарга С.Пүрэв “Шилдэг татвар төлөгч-2015” шагналыг Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэйд гардууллаа.